Органик Хүнс


Органик хүнсийг хаана, хэрхэн бүртгүүлж, баталгаажуулах вэ?

Хүнс үйлдвэрлэгч болон импортлогч нь хамтран ажиллах Баталгаажуулалтын байгууллагаа сонгосоны дараа "Органик хүнсний бүртгэл мэдээллийн сан" -д бүртгүүлнэ.

1. "Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага"-тай хамтран ажиллах бол http://organicmongol.com сайтад бүртгүүлнэ.

2. "Хамтрын баталгаажуулалтын байгууллага"-аар баталгаажуулалт хийлгэх бол эхлээд ХББ нь эхлээд http://organicmongol.com сайтад бүртгүүлнэ. 

Сэлэнгэ аймагт ургуулсан эрт ургацын төмсний БТКУС кодыг юу гэж авах вэ?

Бүтээгдэхүүний дугаарыг олгохдоо Органик хүнсний бүртгэлийн дугаарын жишиг загварын дагуу БТКУС кодыг зөвхөн 4 оронтой байхаар заасны дагуу систем оруулсан ангилалуудаас сонгоно. 

0701 - шинэ эсвэл хөргөсөн төмс :

0714- Шинэ, хөргөсөн, хөлдүү эсвэл хатаасан, хэрчсэн буюу хэрчээгүй эсвэл хорголжин хэлбэрт оруулсан сүүт өвсний үндэс, газрын гадил, цахирмаа өвсний булцуу, Иерусалимын газрын төмс, амтат төмс болон эдгээртэй төстэй цардуул, инулины өндөр агууламжтай үндэс үрт болон булцуут ногоо; саго дал модны гол;

гэсэн хамаарах ангилалыг сонгоно.

Жич: БТКУС кодын тайлбарыг Гаалийн Ерөнхий газрын https://www.customs.gov.mn/?page_id=3261 сайтнаас тодоруулна уу.

БТКУС кодын ангилал харах бол https://gaali.mn/hscode/mn эндээс харна уу.

Бүтээгдэхүүнийг хаана тарьж ургуулсанаас хамаарч БТКУС кодыг сонгохгүй бөгөөд зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллаас хамаарахыг анхаарна уу.

Органик бүтээгдэхүүний дугаарыг хаанаас авах вэ?

Үйлдвэрлэгчийн гаргасан хүсэлтийг Баталгаажуулалтын байгууллага хянаж, аудит хийж http://organic.gov.mn системээр ХХААХҮЯамны мэргэжилтэнд цахимаар илгээнэ. Холбогдох баримт бичгийг шалгаж шаардлага хангасан тохиолдол системээс шилжилтийн үеийн органик хүнсэнд COF, дотоодын үйлдвэрийн органик хүнсэнд LOF, импортын органик хүнсэнд FOF гэсэн үсэг бүхий 13 оронтой дугаарыг олгоно. 

Жишээ нь: LOF-0705-1909-00001 код нь Гэр гарден органик ХХК-ын "Холимог салат" нэртэй бүтээгдэхүүнд олгосон бүртгэлийн дугаар юм.

Шилжилтийн үеийн хүнс үйлдвэрлэх гэрээний талаар мэдээлэл өгнө үү.

Органик хүнсний тухай хуульд заасан дагуу Баталгаажуулалтын байгууллагын төрлөөс хамаарч гэрээний төрөл нь өөр байна.

"Хамтын баталгаажуулалтын байгууллага"-аар баталгаажуулалт хийлгэх бол

А. Хамтран ажиллах гэрээ,

Б. Шилжилтийн үеийн гэрээ,

В.Органик хүнс үйлдвэрлэх гэрээ гэсэн 3 төрлийн гэрээ байгуулна.

"Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага"-аар баталгаажуулалт хийлгэх бол

А. Шилжилтийн үеийн гэрээ,

В.Органик хүнс үйлдвэрлэх гэрээ гэсэн 2 төрлийн гэрээ байгуулна. 

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Ербол УРАНЧИМЭГ Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 90179086 102

Холбоо барих

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна